“Киви”: Хамгийн сайн хуулбарлагчид

Хуучирсан мэдээ: 2010.04.13-нд нийтлэгдсэн

“Киви”: Хамгийн сайн хуулбарлагчид

Монголдоо л шинэ бүхнийг эхлүүлж
яваа гэж хэлүүлэх дуртай “Киви” хамтлаг болон продюсер Б.Ангирмаа нар
сайн хуулбарлагчид болохоо харуулжээ. Тэд анх гарч ирэхдээ л Оросын
“Виагра” хамтлагийг хуулбарлан гарч ирсэн. Тэгвэл тэд бүр улаан
цагаандаа гарч клип хуулбарлах болжээ. Хуулах, хуулахдаа бүр бүх зүйлийг
нь яг адилхан хийсэн байна.

Тэдний “I Love You, Mom” нэртэй дуу нэг хэсэг
хит болж, клип нь бүх телевизийн сувгаар цацагдах болсон. Тус
хамтлагийнхан энэ дууныхаа клип дээр шинэ зүйл сэтгэж хийж чадсангүй.
Тэд Taylor Swift-ийн “Fifteen” хэмээх дууны клипийг тэр чигт нь
хуулбарласан байх юм. Нэг ч зүйлийг алдалгүй дэндүү сайн хуулбарлажээ.
Ямартай ч “Киви”-гийн бүсгүйчүүд продюсер Б.Ангирмаа нар Монголдоо л
сайн хуулбарлагчдын тоонд багтаж байна. Тэдний араас дуучин BX нэхэж
явна.

Бичлэг үзэх…

М.Анир
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж