Балетчин Г.Цолмон Гавьяат жүжигчин боллоо

Хуучирсан мэдээ: 2012.11.14-нд нийтлэгдсэн

Балетчин Г.Цолмон Гавьяат жүжигчин боллоо

Монголын сонгодог урлагийн энэ цагийн од, үзэгчийн хайртай бүжигчин Г.Цолмон өнөөдөр Гавьяат жүжигчин боллоо.  Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол бүжигчин тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар их эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойн өдөр ийнхүү Гавьяатын цол, тэмдгээр энгэр мялаав.

Г.Цолмон бол энэ цагийн шилдэг бүжигчин төдийгүй үзэгчдийн хайртай Жизель юм. Тун удахгүй шинэхэн Гавьяат  Холливудын од, Америкийн “АВТ”-гийн шилдэг балетчин Саша Радецкитэй хамтран алдарт А.Аданы “Жизель” балетад бүжих юм.
Монголчуудын хайртай Жизель Гавьяат жүжигчин боллоо.

М.ДӨЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж