Газрыг захиргааны аргаар шийдэхийг үгүйсгэхгүй

Хуучирсан мэдээ: 2011.04.05-нд нийтлэгдсэн

Газрыг захиргааны аргаар шийдэхийг үгүйсгэхгүй

М.Ганбаатар: Газар чөлөөлөх ажлыг захиргааны аргаар шийдэхийг үгүйсгэхгүй


Гэр хорооллыг орон сууцжуулах төслийн нэгж саяхан байгуулагдсан. Тус нэгж долдугаар хорооллыг барилгажуулах ажлыг зохион байгуулан, иргэдтэй хамтран ажиллаж, гэрээ хийх юм. Удахгүй шинэ хорооллын дэд бүтцийг шийдвэрлэж эхэлнэ.  Үүнтэй холбогдуулан Гэр хорооллыг орон сууцжуулах төслийн нэгжийн гүйцэтгэх захирал М.Ганбаатартай ярилцлаа.

-Төслийн нэгж ямар байд­лаар ажиллах вэ?

-Юун түрүүнд хот төлөвлөлтөд суурилсан судалгааны ажлууд хий­лээ. Газар чөлөөлөхөөс илүү тэнд байгаа оршин суугчдыг орон сууц­жуулахыг зорьж байна. Мөн 32-ийн тойрогт төслийн нэгжийн төвөө байгуулж байна. Энэ төвд дол­дугаар хороололд багтах IX, X, XI хорооны иргэд ирж уулзаад нийслэлийн ЗДТГ-аас тавьж байгаа саналтай танилцах юм. Бидний зүгээс тавьж буй бодлоготой са­нал нийлбэл орон сууцанд орох гэрээ байгуулах боломжоор хангана. Эсвэл бидний санал болгосон мөн­гийг авч болно.

-Харин 40-50 сая төгрөгийг хан­галтгүй байна гэх ханд­лага гарч байгаа?

-Ер нь аль, аль талдаа уян хатан ший­дэхийг эрмэлзэж байна. 40-50 сая төгрөг бол зах зээлийн ханш. Магадгүй өндөр ханшдаа ч тоо­цогдоно. Ер нь зах зээлийн ханшаас доо­гуур үнэ санал болгохгүй. Ир­гэдэд ашигтай байх тэр боломжийг л судалж байна.

-Та нарын саналыг хүлээн авах­гүй бол эдийн засгийн аргаар асуу­далд хандах уу?

-Болж өгвөл иргэдэд ашигтай байд­лыг санал болгоно гэж л хэлэх бай­на. Гэхдээ хэтэрхий өндөр үнэ нэх­сэн, боломжгүй ханш тогтоогоод бай­гаа хүмүүст бид “Заавал газраа чөлөөл” гэж шаардахгүй. Хэсэгтээ зөнд нь орхино. Аажимдаа тэр иргэд нь то­роод үлдэх байх. Харин түүний да­раа захиргааны аргаар шийдэхэд хүрэхийг үгүйсгэхгүй

-Ажиглаад байхад өмчилсөн газартаа бизнес эрхэлдэг иргэд л нэлээд эсэр­гүүцэж байх шиг. Тухайлбал, авто засварын газар ажиллуулж байгаа хүмүүс байна?

-Долдугаар хорооллыг орон сууцжуулах ерөнхий төлөвлөгөө гар­чихсан. Түүний дагуу л ажиллана. Харин дугуй засварт зо­риулж  шинээр дугуй засварын газар төлөвлөнө гэсэн асуудал байхгүй.

-Оршин суугчид ямар ханд­лагатай байгааг судалсан уу. Газар чө­лөөлөх ажил шат дараатайгаар явах байх. Тийм үү?

-Түрүүнд хэлсэн шүү дээ. “Манай төслийн хэсэг 32-ын тойрогт төвөө нээж бай­гаа” гэж. Тус төвд иргэд хүрч ирээд би­дэнд саналаа илэрхийлж болно. Гэрээ, хэлцлээ ч тэнд хийнэ. Мөн нийслэлийн ЗДТГ-аас энэ ажилд зохицуулалт хийх зөвлөл байгуу­лагдаж байгаа. Гэр хорооллыг орон сууц­жуулах төслийн удирдах зөвлөл гэсэн нэртэй байх юм. Энэ зөвлөл иргэдийн тавьсан саналыг хэлэлцэж шийдвэрлэнэ. Ер нь бид зах зээлийн шаардлагын дагуу саналаа тавина. Бодит байдлаас хол хөндий, аль нэг талд үйлчилсэн санал гарахгүй бо­лов уу. Тэгээд ч нэлээд судалгаатай хандаж байгаа.

-Зарим айл нийлж, ба­рил­гын компаниа сонгон өөрс­дөө орон сууц барьж эхлэх та­лаар ярилцаж байгаа гэсэн. Энэ бо­ломжтой юу?

-Нийслэлийн ЗДТГ-тай уялдах­гүйгээр орон сууц барих боломжгүй. Ба­ри­лаа гэхэд дулаан цахилгаан дэд бү­тэцээ хэрхэн шийд­вэрлэх юм бэ. Нийслэлийн ЗДТГ-тай холбоотой ажил­лаж, газраа чөлөөлж, саналаа дахин тавьж байж л орон сууц барих та­лаар шийднэ. Үнэхээр хэд хэдэн айл хашаагаа нийлүүлээд орон сууц­жуулаад байх юм бол бид энд ингэж бодлого, төлөв­лөлт ярих шаард­лага­гүй. Тиймэрхүү зүйл ярьж байсан хүмүүс Гандангийн дэнжийг өнөөдрийг хүртэл барилгажуулаагүй л байна шүү дээ.

-Зураг төсөлтэй нь танилцаад энэ хорооллыг хэрхэн төсөөлөх бо­лов?

-Ойрын таван жилийн дотор энэ газар хотын шинэ төв болно. Маш олон хүний хүч хөдөлмөр шингэсэн амаргүй ажил байх болов уу. Энэ бол 40-50 мянган иргэнийг орон сууцжуулах томоохон хэмжээний төсөл шүү дээ. Харин дараа нь жинхэнэ утгаа­раа төлөвлөлт, шийдлийн хувьд шинэ­лэг байж чадах байх. Барууны ор­нуудад байдаг шиг нэг урсгалтай зам, байшин ба­рилга, цэцэр­лэгт хүрээлэнтэй байх юм. Одоо ажил эхэлж байна. Хэвлэлүүдээр “Хотын дарга 20 тэрбумыг халааслаад ажилдаа гарлаа” гэсэн утгатай мэдээл­лүүд гарсан байсан. Бодит байдал дээр бүх юм нээлттэй байх юм шүү дээ. Хэдэн хүнтэй гэрээ хийсэн, хэ­дэн төгрөг зарцуулж байна гээд мэ­дээлэл ил тод байна. Угаасаа ч нуугаад байх шаардлага байхгүй.

-Одоо  оффист тань очиход ажил­­лаад эхэлчисэн байгаа юу?

-Өнгөрсөн амралтын өдрүүдээс эхлээд төвхнөж байгаа. Одоо бага зэ­рэг тохижилтын ажил хийгээд энэ долоо хоногт албан ёсоор нээж, иргэдийг хүлээн авч эхэлнэ.

Т.ЕСӨН-ЭРДЭНЭ


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж