Шилдэг балетчин Саша бөх үзэв

Хуучирсан мэдээ: 2012.11.13-нд нийтлэгдсэн

Шилдэг балетчин Саша бөх үзэв

Дуурийн театр ээлжит зочин Холливудын од, Америкийн шилдэг балетчин, жүжигчин Саша Радецки өнгөрсөн ням гаригт Улаанбаатарт ирсэн билээ. Монголд анх удаа зочилж буй Саша Радецки өнөөдөр 15.00 цагт Бөхийн өргөөнд эхэлсэн их эзэн Чингис хаан мэндэлсний 850 жилийг ойд зориулсан 256 бөхийг үзэхээр иржээ. Дуурийн тайзнаа балетын урлагийг гайхуулан дэлхийг байлдан дагуулж буй түүний сонирхлыг Монголын үндэсний бөх өөрийн эрхгүй татсан гэнэ. Өчигдөр дуурийн театр хэвлэл мэдээллийнхэнтэй уулзахдаа зодооны урлагаар хичээллэдэгээ дуулган Монголын үндэсний бөхийг заавал сонирхон үзнэ хэмээж байсан. Монголын тухай сэтгэл догдлон ярьж байсан тэрээр ийнхүү өнөөдөр Бөхийн өргөөнд саатаж, бөхийн барилдааныг ихэд сонирхож байгаа бололтой харагдав. 

Балетчин, жүжигчин Саша Радецки энэ сарын 16, 18-нд ДБЭТ-ын тайзнаа балетын урлагийн ноён оргил А.Аданы “Жизель” балетын Албертын дүрээр монголчуудтай уулзах юм.

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж