Хаврын чуулган нээлтээ хийлээ

Хуучирсан мэдээ: 2011.04.05-нд нийтлэгдсэн

Хаврын чуулган нээлтээ хийлээ

УИХ-ын хаврын чуулган гишүүдийн 93.4 хувийн ирцтэйгээр эхэллээ. Чуулганы нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд болон Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга нар оролцов. Мөн гадаадын дипломат төлөөлөгчид хүрэлцэн ирсэн байв. УИХ-ын хаврын чуулганыг нээж УИХ-ын дарга Д.Дэмбэрэл хэлсэн үгэндээ “Хаврын чуулганыг бид стратегийн орд газруудыг эзэмших, бүтээн байгуулалтын ажил өрнөсөн, нялх төлийн дуу цангинасан цаг үетэй давхцуулан нээж байгаагаараа онцлогтой болж байна. Энэ удаад бид эх орны нэн тулгамдсан нийгмийн томоохон асуудалд анхаарлаа хандуулан ажиллах цаг үетэй туллаа. Монгол Улсын шинэ Үндсэн хууль нь батлагдсанаас хойшхи 20 гаруй жилийн хугацаанд хүний эрхийг хамгаалах, ардчиллыг дэлгэрүүлэхэд хийж бүтээсэн зүйл их. Цаг үеийн шаардлагын үүднээс Монгол Улсын шинэ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай болж буй бөгөөд энэ асуудлыг шийдвэрлэхдээ парламентын засаглалтай байх үндсэн чиг шугамыг баримтална” хэмээн бодож байна гэсэн юм. Үүний дараа Төрийн дуулал эгшиглэж, УИХ-ын хаврын чуулганыг завсарлууллаа.

Г.Дарь  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж