УБЕГ-ын удирдлагууд орон нутагт ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2012.11.13-нд нийтлэгдсэн

УБЕГ-ын удирдлагууд орон нутагт ажиллаж байна

Орон нутагт энэ сарын 8-ны өдрийн байдлаар цахим үнэмлэх тараах ажил 94.9 хувьтай байна. Харин Баян-Өлгий, Өвөрхангай аймагт цахим үнэмлэхийн олголт удаашралтай байгаа тул УБЕГ-ын холбогдох дарга нар тус аймгуудад ажиллаж эхэлсэн байна.

УБЕГ-аас иргэний цахим үнэмлэхийг орон нутгийн сонгууль хүртэл олгоно. Иргэд орон нутгийн сонгуульд зөвхөн цахим үнэмлэхээр саналаа өгөх ёстой. Иймд үнэмлэхээ авч амжаагүй иргэдийг өөрийн оршин суугаа харъяаллын дагуу яаралтай авахыг тус байгууллагаас анхаааруулж байна.

                                Д.ЖАРГАЛСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж