
“Booz & Company”-д энэ жил дэлхийн 700 компани материалаа ирүүлсэн бөгөөд зохион байгуулагчид “Шинийг санаачлагч” компанийг байгаль орчинд ээлтэй болон дэлхийн зах зээлд хэрэглэгчийн таашаалд нийцсэн, технологийн нарийн үзүүлэлтэд голлон анхаарсан эсэхээр нь тодруулсан байна. “Booz & Company”-ийн мэдээлснээр нэгдүгээрт, “Apple” компани, хоёрдугаарт, “Google”, гуравдугаарт, Америкийн “Minnesota Mining and Manufacturing” компани тус тус шалгарсан байна. Харин Өмнөд Солонгосын “Samsung” компани дөрөвдүгээрт, тавдугаарт Энэтхэгийн “Dell”, зургадугаарт “Microsoft” компани тус тус шалгарчээ.
Э.АНХТУЯА