Цөмийн энергийн газар мэдэгдэл гаргав

Хуучирсан мэдээ: 2011.04.05-нд нийтлэгдсэн

Цөмийн энергийн газар мэдэгдэл гаргав

Сүүлийн өдрүүдэд сонин хэвлэл, сайтуудаар “Global Security Newswire”-ийн мэдээллээс иш татсан “Монгол Улсыг цөмийн хог хаягдлын агуулах болгохоор ярилцаж байгаа гэх мэдээлэл цацагдсан юм.

Энэхүү мэдээлэлд “ Төв Азийн Монгол Улс нь олон улсын цөмийн хог шаарыг булж далдруулахад хамгийн тохиромжтой агуулах болох нутаг юм. Яг энэ асуудлаар Монголын талтай АНУ-ын Засаг захиргаа албан бус яриа хэлэлцээр хийж байна” гэж дурдсан нь үнэнд нийцэхгүй, албан бус мэдээлэл гэж Цөмийн энергийн газраас мэдэгдэж байна. Уг мэдэгдэлд “Дурдсан асуудлаар гадаадын байгуулага, засаг захиргааны нэгж, хувь хүмүүстэй ямар нэгэн яриа хэлэлцээр хийгээгүй, гэрээ хэлцэл хийх хууль эрх зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

2000 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр батлагдсан “Аюултай хог хаягдлын импорт, хил дамжуулан тээвэрлэлтийг хориглох, экспортлох тухай” Монгол Улсын хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Аюултай хог хаягдлыг ашиглах, хадгалах, түр байршуулах, устгах зорилгоор Монгол Улсад импортоор оруулахыг хориглоно”, мөн 4.2 дахь хэсэгт “Аюултай хог хаягдлыг Монгол Улсын хилээр дамжуулан тээвэрлэхийг хориглоно” гэж заасан байдаг” гэжээ.


ЦӨМИЙН ЭНЕРГИЙН ГАЗАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж