Хувь хишгийг хуваарийн дагуу олгоно

Хуучирсан мэдээ: 2010.04.13-нд нийтлэгдсэн

Хувь хишгийг хуваарийн дагуу олгоно

Энэ сарын 15-наас эхлэн орон даяар “Хүний хөгжил сан”-гаас  иргэдэд 70 мянг төгрөг олгох гэж байна. Бүртгэлийн ажил дууссан, бэлтгэл ажил ямар байгаа  талаар тодруулахад  “Монгол Улс хоёр сая 743 мянган хүн амтай. Үүний 1.6 сая гаруй нь 70 мянган төгрөгөө авах тооцоо гарсан байгаа. Хувь хишиг тараах ажилд ойролцоогоор 115 гаруй тэрбум төгрөгийг байршуулах тооцоо хуваарийг гаргаад байна. Одоогоор энэ ажлыг эхлүүлэх бэлтгэл ажил сайн хангасан.Иргэдийг чирэгдүүлэхгүй байх үүднээс харьяа баг, сум, хороон дээр хуваарь гарган олгохоор болсон. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 0-18 насны хүүхдүүдийн 95 хувь нь өнөөдрийн байдлаар хувь хишгээ авсан” гэж Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын Хөдөлмөр, нийгмийн халамж үйлчилгээний газрын дарга Д.Чойжилсүрэн хариуллаа.
Д.Долгор
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж