Үндэсний их найрал хөгжим 50 жил ойгоо тэмдэглэнэ

Хуучирсан мэдээ: 2012.11.13-нд нийтлэгдсэн

Үндэсний их найрал хөгжим 50 жил ойгоо тэмдэглэнэ

Үндэсний их найрал хөгжим 1962 оны арванхоёрдугаар сарын 26-нд бүрэн хэмжээний хөтөлбөр боловсруулан бие даасан тоглолтоо бүтээсэн хугацаанаас шинэ цагийн түүхийн хуудсаа тоолсоор 50 дахь жилтэйгээ золгох гэж байгаа билээ.  Тус чуулгын уран бүтээлчид 50 жилийн ойн хүндэтгэлийн гала тоглолтоо энэ сарын 25-нд хийх гэж байна. Уг тоглолтод ҮДБЭЧ-ын хамт олон шилдгийн шилдэг уран бүтээлээ үзэгч түмэндээ хүргэхээр зэхжээ.

Үндэсний их найрал хөгжим эдүгээ ”Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрал”-ын үндэс суурь болтлоо их замыг туулж, дуунаас дуулалт жүжиг, жижиг аязаас жүжгийн бүтээлийг туурвин дотооддоо төдийгүй олон улсын тавцнаа үндэсний болоод дэлхийн сонгодог хөгжмийн зохиолчдын олон арван бүтээлээр уран сангаа баяжуулан сонсогч олныхоо сонорыг мялаасар ирсэн юм. 50 жилийн түүхт чуулгын шилдгийн шилдгийн сонсох ховорхон боломж ганцхан удаа тохиох нь ээ.

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж