“MTV Europe Music Awards” шилдгүүдээ тодруулав

Хуучирсан мэдээ: 2012.11.13-нд нийтлэгдсэн

“MTV Europe Music Awards” шилдгүүдээ тодруулав

Европын хөгжмийн ертөнцийн томоохон наадмуудын нэг “MTV Europe Music Awards” ням гаригт Германы Хэссэн мужийн хамгийн том хот  Франкфуртад болсон байна. Энэ удаагийн шагнал гардуулах ёслолд Америкийн нэрт залуу дуучин Тейлор Свифт, Кети Пери, Рианна нарын уран бүтээлчид найман төрөлд нэр дэвшихээр болсныг зохион байгуулагчид өнгөрсөн есдүгээр сарын 17-нд эцсийн байдлаар зарласан юм.

Тэгвэл 7000 үзэгч хуран цугласан тус наадамд дуучин Тейлор Свифт таван төрөлд нэр дэвшсэнээс “Шилдэг эмэгтэй дуучин” “Шилдэг амьд тоглолт” “Шилдэг өнгө төрх” гэсэн гурван шагналын эзнээр тодорсон байна. Харин наадмын “Шилдэг поп” эрэгтэй дуучны шагналыг Канаддын залуу дуучин Жастин Бибер хүртжээ. Түүнчлэн уг наадамд сонин содон бүжгийн хөдөлгөөнөөрөө үзэгчдийг байлдан дагуулж, дэлхийд дээд амжилт тогтоосон Өмнөд Сололонгосын дуучин Psy “Gangnam Style” дуугаараа “Шилдэг видео ” шагналыг хүртсэн байна. Наадмын үеэр цэнхэр хүрмээ өмссөн  Psy морь унаж яваа мэт хөдөлгөөнийг дүрсэлсэн хит дуугаа дуулж  үзэгчдийг мөн гайхашруулсан аж. Тэрээр наадмын үеэр англи хэлээр нэгэн шинэ цомгоо удахгүй гаргаж, фэнүүддээ бэлэг барихаа амласан байна. “Gangnam Style” өнгөрсөн долдугаар сараас хойш YouTube-ээр 670 сая удаа буюу хэрэглэгчдийн хамгийн их сонирхон үздэг клип, Facebook-ээр 4.9 сая "like” авсан дээд амжилтыг тус тус үзүүлсэн юм. Энэ удаагийн наадмыг Германы нэрт модель, телевизийн хөтлөгч Хайди Клум хөтөлжээ.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж