Хар тамхи зөөвөрлөсөн нэр бүхий 44 хүнд холбогдох хэргийг Улсын мөрдөн байцаах газрын Хар тамхи мансууруулах бодистой тэмцэх хэлтсээс нэмэлт мөрдөн байцаах ажиллагаа явуулж дуусч, өчигдөр нийслэлийн Прокурорын газрын Мөрдөн байцаах хоёрдугаар хэлтсийн хяналтад шилжүүлжээ. Уг хэрэгт сэжигтнээр татагдсан дээрх 44 хүн бүлэглэн БНХАУ-ын Гуанжоу хотоос Филиппин, Бангладеш улс руу удаа дараа хар тамхи зөөвөрлөсөн хэрэгт шалгуулж байгаа юм. Эл хэргийг өнгөрөгч хоёрдугаар сарын 15-ны өдөр хяналтын прокурор нотлох баримт хангалтгүй гэсэн үндэслэлээр нэмэлт ажиллагаа явуулах даалгавар бичиж мөрдөн байцаалтад буцааж байжээ.
Н.Бүжин
COMPUTERSHOP ДЭЛГҮҮР АМЕРИКААС ОРУУЛЖ ИРСЭН BRAND 2011-04-05 202.179.14.131
COMPUTERSHOP ДЭЛГҮҮР АМЕРИКААС ОРУУЛЖ ИРСЭН BRAND NOTEBOOK БОЛОН I PAD2- Г МОНГОЛДОО ХАМГИЙН ДООД ҮНЭЭР ЗАРЖ БАЙНА W W W COMPUTERSHOP M N UTAS 99172587 99999019