
УИХ-ын Тамгын газрын Судалгааны төв, Хэлний бодлогын үндэсний академиас хамтран зохион байгуулах “Даяаршил ба монгол үндэстний хэл” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордны “Б” танхимд болж байна. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Н.Батцэрэг, М.Батчимэг нар оролцох ба “Даяаршил ба үндэстний хэл” сэдвээр Хэлний бодлогын үндэсний академийн ерөнхийлөгч, хэл шинжлэлийн ухааны шинжлэх ухааны доктор, профессор Ч.Зэгиймаа, “Монгол хэлийг хамгаалан хөгжүүлэх талаар явуулах бодлого” сэдвээр Хүмүүнлэгийн их сургуулийн Эрдмийн сургуулийн Соёл судлалын багийн ахлагч, доктор, профессор Ц.Пүрэвсүрэн нар илтгэл тавьж хэлэлцүүлнэ. Мөн тус хэлэлцүүлэгт Боловсрол, шинжлэх ухааны яам, Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Шинжлэх ухааны академи, Их, дээд сургууль, Олон улсын байгууллага, Төрийн бус байгууллагуудын төлөөлөгчид оролцож санал бодлоо солилцох юм байна.
Г.ДАРЬ