Өнөөдөр болох үйл явдал

Хуучирсан мэдээ: 2012.11.13-нд нийтлэгдсэн

Өнөөдөр болох үйл явдал

Батлан хамгаалах яамнаас зохион байгуулж буй Афганистан улсад үүрэг гүйцэтгэх энхийг сахиулагчдыг үдэх ёслолын ажиллагаа өнөөдөр 10.00 цагаас Офицеруудын ордонд болно.

Мөн нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн 2013-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн төслийг 15.00 цагт НИТХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх юм байна.

  • Монгол ньюс мэдээллийн төвд 11.00 цагт БГД-ийн 18 дугаар хорооны оршин суугчид газрын маргаантай асуудлаар хэвлэлийнхэнд хандаж мэдээлэл хийнэ.
  • Мөн  13.00 цагт Бизнес эрхлэгчдэд оюуны дэмжлэг үзүүлж, инновациар тэргүүлэгч эдийн засгийг босгох ур чадвар олгох, алсын хараатай шинэ залуу үеийн бизнес эрхлэгчдийг бизнесийн давалгаанд уриалах зорилготой “Global Entrepreneurship Week Mongolia 2012” долоо хоногийн аян Монголд хоёр дахь удаагаа өрнөх гэж байгаатай холбогдуулж сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ.
  • Төрийн ордонд 10.00 цагт ”Хууль зүйн салбарын шинэчлэл” чуулга уулзалт  Төрийн ордонд эхэлнэ.
  • Монгол, Оросын хамтарсан “Эрдэнэт үйлдвэр”-ийн Зөвлөлийн хурал өнөөдөр Төрийн өмчийн хорооны байранд эхэлнэ. Тус үйлдвэрийн ерөнхий орлогч нар тодорно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж