Малын хулгайчдыг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2012.11.12-нд нийтлэгдсэн

Малын хулгайчдыг баривчилжээ

Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр багийн Арцатын ам гэх газраас малчин Г.Нямхүүгийн 66 тооны адууг хулгайлсан хэрэг өнгөрсөн аравдугаар сарын 26-нд  гарсан юм. Энэ хэргийг шалгасан байсан Эрүүгийн цагдаагийн газрын тавдугаар хэлтсийн Мал хулгайлах хэрэгтэй тэмцэх тасаг, Төв аймгийн цагдаагийн газрын алба хаагч нар гэмт этгээдүүдийг өнгөрсөн амралтын өдөр баривчилсан байна.

Сэжигтэн М, Б нар нь Төв аймгийн харьяат иргэд бөгөөд хулгайлсан адуугаа Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд аваачихаар Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд тууж яваад саатуулагджээ. Хэргийг одоо Төв аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж байна. 

                                         Д.ЖАРГАЛСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж