Бээжин, Сөүл, Токиогийн нислэг саатжээ

Хуучирсан мэдээ: 2012.11.12-нд нийтлэгдсэн

Бээжин, Сөүл, Токиогийн нислэг саатжээ

Цаг агаарын тааламжгүй байдлын улмаас МИАТ компанийн олон улсын нислэгүүд өчигдөр шөнөөс эхлэн хойшлоод байна. Тодруулбал, өнөөдөр өглөөний Бээжин хүртэлх 08.15, Сөүл хүртэлх 08.05, Токио хүртэлх 09.45 цагийн нислэгүүд хойшилжээ. МИАТ-ын хойшилсон нислэгүүд хэзээ хэвийн байдалд шилжих нь одоогоор тодорхойгүй байна. Харин орон нутгийн нислэгүүд саатсан эсэхийг “Аэро Монголиа” компанийн лавлахаас  тодруулахад “Бүх чиглэлийн нислэгүүд цагийн хуваарийн дагуу үргэлжилж байна” гэлээ.

Д.ЖАРГАЛСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж