Сувдаар урласан бүтээлээ хатан хаанд хүргүүлнэ

Хуучирсан мэдээ: 2011.04.05-нд нийтлэгдсэн

Сувдаар урласан бүтээлээ хатан хаанд хүргүүлнэ

ОХУ-ын Крансноярск хотын нэгэн зураач христийн шашны сэдэвтэй нэгэн бүтээл хийжээ. Адам, Ева хоёр диваажингийн цэцэрлэгт Оросын үнэн алдартны шашны бэлгэ тэмдэг бүхий титэм өмссөн сууж байгааг дүрсэлсэн бөгөөд бүтээлээ чимэглэхэд 1360 ширхэг жинхэнэ сувд ашигласан байна. Эдгээр сувднуудыг тэрбээр Москвагаас хагас сая рубль буюу 11 мянга шахам паундаар худалдан авчээ.


“Их эзний ивээл” нэртэй бүтээлээ зураач Анатолий Пастерев Английн хатан хаанд бэлэглэхийг хүсэж байгаа гэнэ. Английн хатан хаан Английн шашны сүмийг мөн толгойлдог болохоор уг зургаа өгөхөөр шийдсэн хэмээж байна. 1.4 метрийн өндөртэй зургаа хэрхэн яаж илгээх тухайгаа тэрбээр судалж байна. Гэхдээ Хунтайжийн хуримын хөл хөөр дарагдсаны дараа зургаа илгээнэ гэдгээ мэдэгдэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж