
Туркийн зүүн өмнөд хэсгийн Сийрт мужийн ойролцоо уулархаг нутагт цэргийн нисдэг тэрэг осолдож, 13 цэрэг, дөрвөн нисгэгч амь үрэгджээ. Туркийн албаныханы мэдээлснээр ослын шалтгаан урьдчилсан байдлаар цаг агаараас болсон байх магадлалтай байгаа ч мөрдөн шалгах ажиллагааны дараа дахин мэдээлэл хийх гэнэ. Туркийн армийн цэргүүд тус мужид Курдын босогчидтой тэмцэх тусгай ажиллагаа явуулахаар зорьж явсан байна. Туркийн зүүн өмнөд хэсэгт Курдууд голчлон суудаг бөгөөд 1984 оноос хойш Курдын ажилчдын нам тусгаар тогтнолыг шаардан Туркийн Засгийн газартай тэмцэж байгаа юм.
Б.АНХТУЯА