“Төрийн мэдээлэл”-ийн шинэ дугаарын тойм

Хуучирсан мэдээ: 2012.11.12-нд нийтлэгдсэн

“Төрийн мэдээлэл”-ийн шинэ дугаарын тойм

УИХ-ын Тамгын газраас эрхлэн долоо хоног тутам гаргадаг “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт, төрийн өөр ажил, албан тушаалд томилогдсонтой холбогдуулан зарим хүмүүсийг шүүгч, Ерөнхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарим зарлигийг нийтэллээ.

Түүнчлэн Компанийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг бүрэн эхээр нь нийтлэв. Үүнд,  Компанийн тухай хуулийн  зарим заалт Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчөөгүй байна гэсэн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаас хийжээ.

Т.МАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж