
МАХН-ын дарга Н.Энхбаяр тэргүүтэй сөрөг хүчнүүдийн нэгдлээс өнөөдөр болох УИХ-ын чуулганы нээлтэд гурван зүйл бүхий шаардлага хүргүүлэхээр зэхэж байгаа гэнэ. Тэдний шаардлага часхийсэн гурван том сэдвийг хөндөх бөгөөд түүний дотор мөнөөх долдугаар сарын 1-ний үймээний талаарх асуудал орох талаар ойрын эх сурвалжууд нь мэдээлж байна. Ийнхүү өдөөн хатгалгаа зөвхөн хувь хүн С.Баярт чиглүүлэх бус УИХ-д хаяглах нь зөв гэж тэрбээр үзсэн бололтой. Гэвч иргэний нийгмийн байгууллагуудын тавьсан шаардлагыг УИХ-д хүргэхэд Тамгын газрын дарга нь удтал хүлээлгэн байж гарч ирээд “хүндэтгэлтэйгээр” хүлээн авч, “Уламжилъя” хэмээгээд орчихдог тэр л жишиг экс Ерөнхийлөгч ба түүний нөхдөд үйлчлэх биз ээ. Эрх барьж буй хүмүүстэй “дороос” харилцахын зовлон, жаргалыг Н.Энхбаяр одоо л амсах нь.
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин