Сонгуулийн ялалтын стратеги

Хуучирсан мэдээ: 2012.11.12-нд нийтлэгдсэн

Сонгуулийн ялалтын стратеги

Ийм нэгэн номын нээлт өнгөрөгч бямба гарагт “Интер ном” номын их дэлгүүрт боллоо. Товчхондоо сонгуульд хэрхэн зөв менежменттэй оролцож ялалт байгуулах тухай энэхүү номонд өгүүлжээ. PR гэж үүнийг хэлнэ гэж тогтсон онол дэлхий нийтэд байдаггүй. Сонгуульд хэрхэн зөв менежменттэй оролцож үр дүн нь хэрхэн гарахаас шалтгаалж PR-ийн асуудал яригддаг. Тиймч учраас энэхүү ном маань дэлхийн практикт суурилж бичигдсэн гэдгийг номын зохиогч Ерөнхийлөгчийн Олон нийтийн харилцаа, нийтлэг бодлогын зөвлөх А.Ганбаатар нээлтийн арга хэмжээнийхээ үеэр хэлж байсан юм. Харин уг номыг хамтран зохиогч АН-ын нарийн бичгийн дарга, ОНХХ-ийн дарга О.Чулуунбилэг энэхүү ном маань PR-ын төдийгүй мэргэжлийн гарын авлага болсон гэдгийг онцолж байсан.  
 
Номын ерөнхий редактороор АНУ-ын Жорж Вашингтоны их сургуулийн Улс төрийн менежментийн сургуулийн захиарл Харвардын их сургуулийн доктор Michael Cornfield ажиллажээ. Номын хамтран зохиогч О.Чулуунбилэг нь тус сургуульд Улс төрийн менежментийн чиглэлээр мастерт суралцдаг аж. Номын нээлтэд АН-ын ЕНБДарга Ц.Оюундарь, Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Баатархүү, УИХ-ын гишүүн Ц.Баямбацогт, МАН-ын ЕНБДарга Г.Занданшатар, МАХН-ын Улс төрийн бодлогын хэлтсийн дарга н.Дэмбэрэл болон албаны бусад хүмүүс хүрэлцэн ирсэн нь энэхүү номын чанарыг тодорхойлж буйн нэг иэлхийлэл байлаа.

Эх сурвалж: http://demparty.mn/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж