Вьетнамын тэрслүү үзэлтэн ял сонсчээ

Хуучирсан мэдээ: 2011.04.05-нд нийтлэгдсэн

Вьетнамын тэрслүү үзэлтэн ял сонсчээ

Вьетнамын хувьсгалын удирдагч Хо Ши Миний нэгэн хамтран зүтгэгч  байсан хүний хүү болох Cu Huy Ha Vu  “Төрийн эсрэг суртал ухуулга” хийсэн хэргээр энэ даваа гаригт Ханой хотын шүүхээс 7 жил гянданд хоригдох ял авчээ.
53 настай Cu Hui Ha Vu Франц улсад хууль, эрх зүйн мэргэжлээр докторын зэрэг хамгаалсан бөгөөд олон намын тогтолцоог дэмжин гадаадын хэвлэл, мэдээлэл,  интернетээр дамжуулан мэдэгдэл хийж байсан хэргээр 12 жил шоронд  хоригдож ял авч байсан байна.

Вьетнамын  шүүн таслах газрын дарга Nguen Huu Chinh хагас өдөр үргэлжилсэн шүүх ажиллагааны ял оноох тогтоолыг уншин танилцуулахдаа “Cu Huy Ha Vu-гийн биеэ авч яваа байдал нийгэмд хор хөнөөл учруулж байна. Түүний бичиж нийтлүүлсэн материал, өгсөн ярилцлагууд нь Вьетнамын коммунист намд шууд буюу шууд бусаар чиглэж байгаа юм” гэсэн байна.

Энэхүү тэрслүү үзэлтэн  “хэдхэн бүлэг хүмүүсийн ашиг сонирхолд нийцүүлэн “засаг захиргааг гүжирдсэн”, “Вьетнамын коммунист намыг гүтгэсэн” үйл ажиллагаа явуулж байсан гэх зэргээр тэрээр буруутгасан байна.

Гянданд 7 жил хоригдох ял сонссон Ву нь Вьетнамын коммунист нам, орчин үеийн  Вьетнам улсыг үндэслэгч Хо Ши Миний 1945 онд байгуулсан анхны хувьсгалт засгийн газрын танхимын гишүүн агсан Cu Huy Can-ний хүүхдүүдийн нэг нь юм байна.

Эх сурвалж: AFP
Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж