ВВС-гийн ерөнхий захирал огцров

Хуучирсан мэдээ: 2012.11.11-нд нийтлэгдсэн

ВВС-гийн ерөнхий захирал огцров

Жорж Энствилл
ВВС корпорацийн ерөнхий захирал Жорж Энтвистл (George Entwistle) албан тушаалаас огцрох болсон тухай BBC News сайтад мэдээлжээ. Шалтгаан нь BBC телевизээр худал мэдээлэл цацагдсан гэнэ.

Энтвистл ажлаас огцрох тухай мэдэгдэхдээ, ерөнхий захирлаас гадна ерөнхий редактор тул худал мэдээллийн хариуцлагыг үүрэх хамгийн хүнлэг шийдвэр нь ажлаа хүлээлгэн өгөх явдал гэжээ.

Сануулахад, BBC телевизийн Newsnight хөтөлбөрийн арваннэгдүгээр сарын 2-нд цацагдсан дугаарт 1970-80-аад онд Уэльст байсан бага насны хүүхдийг садар самуунд уруу татагч гэмт бүлэглэлийн тухай өгүүлсэн байна. Гэтэл нэвтрүүлгийн үеэр гэмт хэргийн золиос болсон нэгэн этгээд ярихдаа энэ хэрэгт Консерватив намын том зүтгэлтэн холбоотой гэжээ.

BBC-гийн нэвтрүүлэгт тэрхүү улстөрчийн нэрийг дурдаагүй ч бусад хэвлэл, мэдээллийн хэрэгслээр тэр хүн нь лорд Алистер МакЭлпайн (Alistair McAlpine) гэх мэдээлэл гаргасан байна. Харин лорд МакЭлпайн бага насны хүүхдийг садар самуунд уруу татсан хэрэгт огт хамаагүй гээд, нэвтрүүлгийг бэлтгэсэн сэтгүүлчийн эсрэг шүүхэд гомдол гаргана гэжээ. BBC-гийн зүгээс улстөрчөөс албан ёсоор уучлал гуйсан байна.

Энтвистл өмнө нь “Худал хуурмаг мэдээлэлтэй нэвтрүүүлэг хэзээ ч эфирт гарахгүй” гэж зарлаж байв. Newsnight нэвтрүүлэгт оролцсон нэгэн эрэгтэй бага насны хүүхдийн хүчирхийлэлд өртсөн хүн байсан ба тэрээр лорд МакЭлпайныг хүүхдийн сексийн хүчирхийлэлд хамаатай хэмээн андуурсан байжээ.

Сануулахад, Энтвистл 2012 оны есдүгээр сарын 17-нд BBC корпорацийн ерөнхий захирлаар томилогдсон юм. Хоёр сар хүрэхгүй хугацааны дараа ажлаа хүлээлгэн өгсөн түүний оронд хөгжмийн нэвтрүүлгийг хариуцан ажиллаж байсан Тим Дейви (Tim Davie) ажиллахаар болжээ.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж