Авлигын улмаас зэвсгийн наймааг зогсоожээ

Хуучирсан мэдээ: 2012.11.11-нд нийтлэгдсэн

Авлигын улмаас зэвсгийн наймааг зогсоожээ

Багдадын Засгийн газар Оросоос их хэмжээний зэр зэвсэг авах наймаагаа авлигын улмаас зогсоолоо гэж Засгийн газрын төлөөлөгч хэлжээ. Гэтэл Батлан хамгаалахын сайд гэрээ тасалдсаныг үгүйсгэв.

Ирак орос зэвсэг авах тэрбумын гэрээнээс татгалзсан тухай Иракийн ерөнхий сайдын төлөөлөгч Али Мусави энэ сарын 10-нд мэдэгджээ. Шалтгаан нь авлигын сэжиг гарч ирсэн явдал гэж тэр хэлсэн байв.

Түүний хэлснээр Москвагаас буцаж ирсний дараа нь Нури аль-Малики авлигын сэжигтэй болсон байна. Одоо мөрдөн байцаалт явагдаж байна гэж AFP мэдээлсэн байв. Орос Иракийн хооронд цэргийн техникийн салбарт хамтрах багц гэрээнд аль-Малики өнгөрсөн сард Москвад айлчлахдаа гарын үсэг зурсан байв.

Багдад  шинэ гэрээ байгуулахад бэлэн

Хэрэв 4,2 тэрбум ам.долларын гэрээ хэрэгжсэн бол Орос АНУ-ын дараа Иракт зэвсэг нийлүүлэлтээр хоёрт орох байв. Өмнөх гэрээний дагуу 42 ширхэг  зенитийн их буу ба пуужинт цогцолбор "Панцирь-1С" ба 30 ширхэг  МИ-28НЭ байлдааны нисдэг тэрэг нийлүүлэх байлаа. Дараа нь Москва Ирактай МиГ-29М/М2 сөнөөгч онгоц болон хугт техникийн наймааны талаар тохиролцох бололтой байжээ. Гэрээг тасалсан ч Багдад зэвсэг хэрэгтэй учраас энэ талаар дахин ярилцахад бэлэн байна гэж Мусави хэлэв.

Батлан хамгаалахын сайд үгүйсгэж байна

Бямба гаригийн орой хэвлэлийн бага хурал хийлгэсэн Иракийн Батлан хамгаалахын сайд Саадун ад-Дулейми  гэрээ цуцлагдсан гэдгийг үгүйсгэв. “Наймаа өөрийн жамаар л явж байгаа” хэмээн сайд онцолсон байна. Засгийн газар гэрээнийхээ тухай тус орны Авлигын хороонд мэдээлэх хоцруулсан гэж сайд хэлжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж