Зүүн бүсийн оюутнууд Чойбалсанд чуулна

Хуучирсан мэдээ: 2010.04.13-нд нийтлэгдсэн

Зүүн бүсийн оюутнууд Чойбалсанд чуулна

Монголын оюутны спортын холбоо, Зүүн бүсийн оюутны холбоо хамтран спорт урлагийн гуравдугаар их наадмыг  энэ сарын 15-17-ны  өдөр  Чойбалсан зохион байгуулах гэж байна. Энэ наадам нь оюутан залуусыг  спорт урлагийн нэгдсэн арга хэмжээнд хамруулах, тэдний идэвхи сонирхлыг хөгжүүлэх,  биеийн тамир, спортын чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой аж.
Наадамд Дорнод дээд сургууль, Дорнод аймгийн Шаталсан сургалттай техник технологийн  сургууль, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв \МСҮТ\, Сүхбаатар аймаг дахь Техникийн их сургууль, Хэнтий аймаг дахь МСҮТ, Хэнтий аймгийн Бор-Өндөрийн  Уул уурхайн сургууль, Дорноговь аймгийн Анагаах ухааны коллежийн нийт 200 гаруй оюутан залуус оролцох юм байна.
Тус  их наадам нь спорт, урлаг, оюутны эрдэм шинжилгээний бага хурал гэсэн үндсэн гурван төрлөөр явагдах бөгөөд наадмын нэгдсэн дүнг гаргахдаа төрөл тус бүр дээр оролцсон байдал, эзэлсэн байр зэргийг харгалзан цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшуулах ажээ.
Д.Гэрэлээ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж