Шри Ланкад шоронд буудалцаан болжээ

Хуучирсан мэдээ: 2012.11.10-нд нийтлэгдсэн

Шри Ланкад шоронд буудалцаан болжээ

Шри
Ланкийн Великада шоронд өчигдөр цагдаагийнхан хар тамхи, харилцааны
хэрэгсэл зэрэг шоронд хэрэглэхийг хориглодог зүйлсийг илрүүлэх нэгжлэг
хийхээр ороход хоригдлууд цагдаа нарын өөдөөс чулуу шидэн үймээн
дэгдээжээ. Түүнчлэн үймээний үеэр хэсэг хоригдол шоронгийн зэвсгийн
агуулах руу дайран орж зэвсэглэн цагдаа нартай буудалцсан байна. Үүний
улмаас 27 хоригдол амь үрэгдэж, 42 хүн гэмтэж бэртсэний 13 нь цагдаа,
дөрөв нь цэрэг, нэг шоронгийн хамгаалагч байжээ. Великада шоронд
буудалцаан гарсны дараа цагдаа нар дээр армийн цэргүүд нэмэгдэн ирж,
байдлыг даруй хяналтдаа авсан байна. Мөн энэхүү үймээний үеэр таван
хоригдол шоронгоос оргосныг удалгүй баривчилжээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж