Жастин, Селена нар салжээ

Хуучирсан мэдээ: 2012.11.10-нд нийтлэгдсэн

Жастин, Селена нар салжээ

Хөгжмийн ертөнцийн хамгийн залуу, сайхан хосуудын нэг Канадын поп дуучин Жастин Бибер болон Америкийн дуучин, жүжигчин Селена Гомез нар салсан тухай хосуудын ойрын эх сурвалж мэдээлжээ. Жастин, Селена нар салаад долоо хоног болж байгаа гэнэ. Түүнчлэн энэ талаар дуучин Селена Гомез “Z100” радиод өгсөн ярилцлагадаа цухас дурдаж, Жастинтай найз хэвээр үлдэх хүсэлтэй байгаа тухайгаа ярьжээ. Гэхдээ хосуудыг дэмждэг зарим шүтэн бишрэгчид нь тэднийг бусад өсвөр насныхны адилаар бага зэрэг муудалцсаныхаа улмаас түр хугацаанд салсан байх гэдэгт итгэлтэй байгаа гэнэ. Өдгөө 18, 19-хөн настай алдарт хосуудын хайрын романс өнгөрсөн оны хоёрдугаар сараас эхэлсэн бөгөөд тухайн үед хоёул маш аз жаргалтай байгаа тухайгаа мэдэгдэж байсан юм.

Б.АНХТУЯА

    

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж