Тусгай албан хаагчдын эмнэлгийнхэн жагслаа

Хуучирсан мэдээ: 2012.11.10-нд нийтлэгдсэн

Тусгай албан хаагчдын эмнэлгийнхэн жагслаа

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийг зориулалтаар ашиглахгүй, оффис болгох гэж байна хэмээн эмч, ажилчид нь эсэргүүцэл илэрхийлсэн. Салбарын яамны зүгээс Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийг ижил үүрэг бүхий цэргийн госпитальтай нэгтгэх нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлж үндслэлээ тайлбарлаж байсан. Ингээд өнгөрөгч бямба гаригийн Засгийн газрын 122 дугаар тушаал гарган хоёр эмнэлгийг нэгтгэж, одоо засвар хийж байгаа эмнэлгийн байрыг оффисын зориулалтаар ашиглах болсон билээ. Энэ шийдвэрийг эсэргүүцэж, өнөөдөр Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн эмч, ажилчид болон иргэд Сүхбаатарын талбайд жагслаа.  Тэд Засгийн газрын шийдвэрийг шударга бус хэмээн эсэргүүцэж, эргэн харахыг хүссэн шаардах бичгийн төрийн гурван өндөрлөгт хүргүүллээ. Мөн уг шийдвэрийг эсэргүүцэж буй иргэдийн гарын үсэг цуглуулжээ. ТТАХНЭ-ийн эмч, ажилчдын төрийн гурван өндөрлөгт хүргэж буй шаардах бичгийн хариуг ажлын гурван өдрийн дотор өгөх ёстой аж. Тэд эхний удаад тайван замаар жагсаал хийж шаадрлагаа хүргүүлж байгаа ба хэрэв уг асуудлыг нь нааштай шийдэхгүй бол дараа дараагийн алхмуудаа хийнэ гэдгээ дуулгав.

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж