Баруун зүгийн нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Төв болон говийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн ихэнх нутгаар цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зүүн зүгийн нутгийн өмнөд хэсэг, говийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч цасан шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Туул голын сав газраар 9-14 градус хүйтэн, Эхийн голын Баянбүрд, Дорнод, Дарьгангын тал нутгаар 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, бусад нутгаар 4-9 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Хүйтэрч 9-11 градус хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 12 градус хүйтэн, харьцангуй чийг 68 хувь, агаарын даралт 873 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна