
Б.Амархүү тоглолтынхоо талаар “Би шинэ уран бүтээлээрээ монголчуудтайгаа уулзах тийм л тоглолт байх болно” хэмээсэн юм. “Гэртээ хүрэх зам” тоглолтод ОХУ-ын Москва хотын шоу эстрадын бүжигчид, Улсын ардын дуу, бүжгийн чуулга, “Номин талст” хамтлагийн ахлагч, дуучин Д.Батсүх, “Киви” хамтлагийн дуучин П.Алтанцэцэг буюу Агий нар оролцох юм. Сонирхуулахад, дуучин Б.Амархүү “Киви” хамтлагийн дуучин Агийтай хамтран дуэт уран бүтээл хийсэн нь энэ тоглолтод анх удаа эгшиглэх нь ээ.
Г.ДАША