УИХ-ын чуулганыг завсарлуулах захирамж гаргалаа

Хуучирсан мэдээ: 2012.11.09-нд нийтлэгдсэн

УИХ-ын чуулганыг завсарлуулах захирамж гаргалаа

УИХ-ын дарга З.Энхболд УИХ-ын чуулганыг түр завсарлуулах захирамжийг өнөөдөр гаргалаа. УИХ-ын чуулганыг арваннэгдүгээр сарын 12-20-ныг хүртэл түр завсарлуулах юм байна. Энэ нь  2014-2016 онуудад улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалтыг төлөвлөх асуудлаар иргэдтэй санал солилцох болсонтой холбоотой аж. Түүнчлэн дээрх асуудлаар завсарлагааны хугацаанд иргэдтэй санал солилцсоны үндсэн дээр ирүүлсэн саналыг нэгтгэн тодорхой санал боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлэхийг Төсвийн байнгын хороонд даалгасан байна.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж