МАН-д бүлэг байгуулах асуудлыг хэлэлцэж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.11.09-нд нийтлэгдсэн

МАН-д бүлэг байгуулах асуудлыг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаан 15.10 цагт эхэллээ. Түүгээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын тухай, УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх юм. Өөрөөр хэлбэл, МАН-д бүлэг байгуулах асуудлыг хэлэлцэх гэж байна. Үдээс өмнөх хуралдааны төгсгөлд УИХ дахь АН-ын бүлэг 15.00 цаг хүртэл завсарлага авч орон нутгийн сонгуулийн өмнө намууд эв нэгдэлтэй байх асуудлаар зөвшилцөхөөр болсон.

Дөнгөж сая АН, МАН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл хамран зөвшилцөж сонгуульд  эв нэгдэлтэй оролцох талаар мэдэгдэл гаргасныг УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат танилцууллаа.

Одоо Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг хэлэлцэж эхэлж байна.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж