Бүх нийтийн цэвэрлэгээнд иргэд идэвхгүй оролцов

Хуучирсан мэдээ: 2011.04.05-нд нийтлэгдсэн

Бүх нийтийн цэвэрлэгээнд иргэд идэвхгүй оролцов

Төв аймгийн Засаг даргын захирамжаар сар бүрийн эхний долоо хоногийн бямба гаригийг бүх нийтийн их цэвэрлэгээний өдөр болгон зарлажээ. Аймгийн Зуунмод сумын Засаг даргын Тамгын газар, хот тохижуулах хэлтэс зарим нэгэн байгууллагууд энэ сарын 1, 2-ны өдрүүдэд идэвхтэй ажиллав. Харин иргэд, айл өрхүүдээс бүх нийтийн цэвэрлэгээнд оролцох талаар идэвхтэй бус байгааг холбогдох албанаас онцолж байлаа. “Гадуур хог их байна. Хог ачихгүй байна, хот тохижуулах хэлтэс юу хийж байнаа” гэх мэтчилэн гомдол иргэдээс байнга ирүүлдэг ч бүх нийтийн цэвэрлэгээ, субботникт гарах тал дээр төдийлөн идэвх гаргахгүй байгаа аж.

Г.Хишигсүрэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж