
АНУ-ын эрх баригчид Их Британийн газрын тосны аварга компани “British Petroleum”-ийн Мексикийн далайн гүнд өрөмдлөг хийх гэрээг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байна. “British Petroleum” өнгөрсөн жилийн дэлбэрэлтийн улмаас 15 хүн амиа алдсан газрын тосны хуучин цооногуудыг эзэмших санал гаргасан аж. Британийн “Sunday Times” сонинд “British Petroleum”-ийг цооног эзэмших эрхээ баталгаажуулсан гэж бичсэн юм. Гэвч АНУ-ын далайн эрчим хүчний менежментийн газрын төлөөлөгч “Ийм гэрээ байхгүй” гэж мэдэгдсэн байна. “British Petroleum” болон Барак Обамагийн Засгийн газрын хооронд уг асуудал хурц сэдэв болж байгаа аж. Учир нь Мексикийн булан дахь нефтийн алдагдалтай холбоотой оршин суугчид, байгаль хамгаалах байгууллагын асуудал шийдэгдээгүй хэвээр байгаа юм. “British Petroleum” далайн гүн дэх арван цооногийг эзэмших хүсэлтэй байгаа аж. Компанийн шинжээчид ажилдаа ороход бэлэн болсон ч АНУ хайгуул хийхийг хориглосон юм. “British Petroleum” далайд асгарсан нефтийн алдагдлыг цэвэрлэхэд 30 тэрбум ам.доллар зарцуулж, нөхөн олговор олгоход бэлэн гэдгээ мэдэгдсэн байна.