Дэлхийн уул уурхайн хөрөнгө оруулагчид чуулна

Хуучирсан мэдээ: 2010.04.13-нд нийтлэгдсэн

Дэлхийн уул уурхайн хөрөнгө оруулагчид чуулна

Английн нийслэл Лондон хотноо ирэх сарын 17-19-ны өдрүүдэд Дэлхийн уул уурхайн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт болно. Дөрөв дэх жилдээ зохион байгуулж буй уг чуулганаар  бэрхшээлтэй үед хөрөнгө оруулалтын аюулгүй байдлыг хангах, хайгуулын хөрөнгө оруулалтын хэтийн төлөв, маркетинг ба зар сурталчилгааны стратеги ба боломжууд, уул уурхайн  салбарын хуулийн сүүлийн үеийн хөгжлүүд гэ мэт олон асуудлаар хэлэлцүүлэг хийх аж.
Уулзалтад  1000 гаруй төлөөлөгч, 600 гаруй компани, 150 гаруй хөрөнгө оруулагч оролцох ба, 40 гаруй олон улсын нэр хүндтэй хөрөнгө оруулагч, уул уурхайн салбарын томоохон компанийн төлөөлөгч оролцох юм байна. Монгол Улсыг төлөөлөн  Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Уул уурхайн газрын дарга ноён Д.Цэрэвсамбуу  хөрөнгө оруулалт болон хууль зүйн одоогийн орчин нөхцөлийн талаар илтгэл тавина. Мөн манай улсын Оюу Толгойн төсөл дээр ажиллаж байгаа “Ivanhoe Mines”, “Rio Tinto” зэрэг компаниудын төлөөлөгчид Монголын уул уурхайн өнөөгийн нөхцөл байдал хөрөнгө оруулалтын тухай  илтгэл тавихаар болжээ.
П.Дэлгэр
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж