
Монголын Залуучуудын Холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Хаврын баяр" цэнгээнт бүжгийн улсын ХХVII наадмыг иэрэх тавдугаар сарын 1,2-нд “Монгол бөхийн өргөө”-нд болох гэж байна. Цэнгээнт бүжгийн “Хаврын баяр” улсын наадамд цэцэрлэг , ЕБС, залуучуудын гэсэн гурван насны ангилалаар шилдэг хосын тоглолт буюу цэнгээнт бүжгийн “хаан”, “хатан”-аа шалгаруулан өрсөлдөх юм. 1984 оноос хойш тасралтгүй болж буй уг тэмцээн хүүхэд залуусын дунд цэнгээнт бүжгийг хөгжүүлэх, сурталчлах, гоо зүйн боловсрол олгох зорилготой тус наадмын бүртгэл энэ сарын 25-ныг хүртэл үргэлжилнэ.
Энэ жил Монгол Улсад Залуучуудын хөдөлгөөн үүссэний 100 жил, Залуучуудын байгууллага үүссэний 90 жил, Монголын Залуучуудын Холбоо байгуулагдсаны 20 жилийн түүхт ойнууд тохиож байгаа тул наадмын үеэр үе үеийн цэнгээнт бүжгийн хамтлаг, бүжигчдийн хүндэтгэлийн парадыг зохион байгуулахаар болжээ.
Г.Даша