Ану хатан тайзнаа амилна

Хуучирсан мэдээ: 2011.04.05-нд нийтлэгдсэн

Ану хатан тайзнаа амилна

Зохиолч Б.Шүүдэрцэцэгийн зохиолоор бүтээж буй “Домогт Ану хатан” жүжиг энэ  сарын 8-нд Улсын драмын эрдмийн театрын тайзнаа нээлтээ хийх юм байна. Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жил, УДЭТ-ын 80 жилийн ойд зориулж бүтээж буй тус түүхэн жүжгийг урлагийн гавьяат зүтгэлтэн, Драмын эрдмийн театрын найруулагч Б.Баатар найруулан тавьж байгаа юм. Тайзнаа амилж буй домогт Ану хатны дүрд соёлын тэргүүний ажилтан, жүжигчин  Ц.Баясгалан, Галдан бошигтын дүрд Ц.Цэрэнболд, Данжилагийн дүрд жүжигчин Б.Эрдэнэбилэг, Очирт цэцний дүрд ардын жүжигчин Н.Мягмардаш, Юм-Агас хатанд гавьяат жүжигчин С.Сарантуяа нар тогложээ. Жүжгийн хөгжим, дууны аяыг соёлын гавьяат зүтгэлтэн Б.Бямбабаяр бичжээ. Энэхүү түүхэн драмд зориулан клип хийж байгаа бөгөөд зураг авалтыг Ану хатны нас барсан Зуун мод буюу “Женко тур бюро” компаний “13-р зуун” баазад авчээ. “А-Artist”-ын найруулагч Т.Алтантуяагийн бүтээж байгаа эл жүжгийн дууны клип удахгүй бэлэн болох юм байна.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж