“Vodafone” хувьцаагаа худалджээ

Хуучирсан мэдээ: 2011.04.05-нд нийтлэгдсэн

“Vodafone” хувьцаагаа худалджээ

Лондонд төв­тэй харилцаа хол­­­­бооны аварга групп “Vodafone” Франц дахь гар утасны  үүрэн телефон оператор SFR-ийн  хувьцааны 44 хувийг Францын “Vivendi”-д  7.95 тэрбум еврогоор худалдах болжээ. Гэрээ ёсоор Францын гар утасны хамгийн том бизнес эрхлэгч “Vivendi”  “SFR”-гийн хяналтын багцыг бүрэн эзэмших юм.  Их Британийн “Vodafone” групп хөрөнгийн багцын хэмжээг багасгасаар байгаа бөгөөд саяхан Хятад, Япон зэрэг орнуудад гар утасны оператор компаниа худалдсан билээ.”Vodafone” хувьцаа эзэмшигчиддээ дөрвөн тэрбум еврог буцаан олгох гэнэ.  Их Британийн ”Vodafone”  группийн гүйцэтгэх захирал  Витторио Колао хэлэхдээ хяналтаас гарсан телефон операторуудын хувьцааг цаашид худалдахаа илэрхийлсэн байна. “Vivendi” Lady Gaga, Justin Bieber  болон  Rihanna нарын дууг бичдэг “Universal Music”-ийг  мөн эзэмшдэг байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж