"Ньюком" корпораци болон Японы "Sojitz", БНСУ-ын "Posco Energy", Францын "GDF Suez" компаниудын хамтарсан групп Улаанбаатар хотыг цахилгаан эрчим хүчээр хангах V цахилгаан станц барих төсөлд хөрөнгө оруулалт хийхээр болсон билээ.
ДЦС-5-аас гадна урт хугацаанд баригдах шинэ эрчим хүчний эх үүсвэрийн ажлууд эхэлсэн байна. Тухайлбал, тодорхой тооны хувийн хэвшилд 500 орчим мегаваттын салхин эрчим хүч үйлдвэрлэх зөвшөөрөл олгосны дагуу тэдгээр нь салхин парк байгуулах судалгаагаа хийж эхэлсэн байна.
Мөн Сэлэнгэ мөрний сав газарт усан цахилгаан станц барих зайлшгүй шаардлагатай гэдгийг салбарын дэд сайд хэлсэн. Импортын эрчим хүчний хараат байдалд байгаа манай нөхцөлд өглөө оройны ачааллыг тохируулахад усан цахилгаан станц чухал хамгийн тохиромжтой гэнэ.