Хуучирсан мэдээ: 2011.04.05-нд нийтлэгдсэн

Дөрөвдүгээр сарын 5

 Энэ өдөр төржээ

Винченцо Вивиани, Италийн физикч, математикч, Галилей, Торричелли нарын шавь (1622.04.05-1703.09.22)

Винченцо Вивиани 1622 оны дө­рөв­дүгээр сарын 5-нд Флоренци хот­ноо төрсөн, иезүтийн сургуулийн боловс­ролтой. Сургуулиа төгсөөд Галилейн шавь Торричеллитэй танилцан хамтарч физикийн тур­шилт явуулж байв.

Вивиани 1639 онд Галилейгийн шавь болсон гэнэ. Вивани ба­раг со­хорч, шаш­ны харгис шүү­хийн хянал­тад байгаа, их эрдэмтэнд  тэр за­луу их тус дэм болж байв. Гурван жилийн дараа Галилей, таван жилийн дараа Торричелли нас барлаа. Вивиани багш нарынхаа шинжлэх ухааны судалгааг үргэлжлүүлэн Галилейн бүтээлийн тохимол, намтрыг хэвлүүлэхээр бэлтгэж байлаа.

Энэ үеэр Тосканийн герцог Фердинанд II Медичи Винченцод ивээл үзүүлэн Академид байгаль судлалын тусгай танхим гаргуулж өгсөн юм. Ингэснээр Галилейн шилдэг шавь гэдгээ эрдэмтэн үзүүлж, чадсан бөгөөд түүнд олон хаадаас ажиллах урилга ирж байсан гэдэг. Энэ нь Медичийн санааг зовоон, авьяаслаг эрдэмтнээ алдахгүйн тулд 1666 онд Вивианыг ордны одон орончоор томилон өндөр цалин хөлс өгчээ.

Вивиани гэрээслэлдээ мөнгөнийхөө хэсгийг Санта-Крочегийн сүмд Галилейг дахин нутаглуулж, хөшөө дурсгал бос­гоход зориулахыг захьсан. Түүний хүсэлт ёсоор 1737 онд Ромын шашин Галилейн албан ёсоор зөвшөөрч, цогцсыг дахин нутаглуулах болсон. Одоо багш, сурагч хоёр тэнд зэрэгцэн нойрсож буй. Винценцо Вивиани 1703 оны есдүгээр сарын 22-нд нас баржээ.
 
Энэ өдөр таалал төгсчээ

Иван Крамской, Оросын зураач (1837.06.08-1887.04.05)

Крамской бол 1660-1880-аад оны Оро­сын соёлын амьдралын сод тө­лөө­лөгчдийн нэг юм. Тэрбээр реалист зу­раач­дын бүхэл бүтэн үеийн үзэл сурталч болж байлаа.

Иван Николаевич Крамс­кой 1837 оны зур­гадугаар са­рын 8-нд Воронеж мужид төржээ. Острогожийн дунд сургуулийг бүх хичээлээрээ талархлын бичигтэйгээр 12 насандаа төгсчээ. Тэр жилд нь эцэг нас барч, орон нутгийн думд бичээч хийж байлаа. Крамской 15 настайдаа нутгийн бурхны зураачид шавь орсон байна. 16 настайдаа Харьковын гэрэл зурагчинг даган нутгаасаа явчээ.  
 
“Ном уншиж буй эмэгтэй”

Тэрээр Оросоор гурван жил тэнэж, гэрэл зурагчны засварчин, усан будагчин, зураач гээд янз бүрийн ажил хийж байв. Крамской урлагийн сис­темтэй мэдлэггүй бай­сан ч 1857 онд Петер­бургийн Уран зур­гийн академид эл­сэх өргөдлөө өгөн шал­­галтаа амжилттай давж, оюутан болов. Крамской нь ахуйн, түүхэн ба хөргийн төрлийг дагнасан зураач бөгөөд “шил­жигчид” гэх зураачдын бүлгийг байгуул­сан юм.
 

“Үл таних бүсгүйн хөрөг”

Тэрбээр  Оросын суут зохиолчид, жүжигчин,  нийгмийн зүтгэлтнүүдийн цуврал хөр­гүүдийг (Лев Толстой, 1873; Иван Шишкин, 1873; Павел Третья­ков, 1876; Салтыков-Щедрин, 1879) зур­жээ. Энгийн зо­­хиомж­той хөр­­­гүү­­д­­ийн сэт­­­гэл зүйг ха­руулж өгс­­­нөө­рөө алдарш­сан.

Иван Нико­лаевич бү­тээ­лээ хийж байгаад мольбертынхаа дэргэд нас бар­жээ. 1887 оны дөрөвдүгээр са­рын 5-ны сүүлчийн өдрөө зураач доктор К. Раухфусийн хөргийг зурж байгаад гэнэтхэн царай нь цагаарч, зургийнхаа мольберт дээр амьсгаа хураан унасан гэдэг.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж