Арваннэгдүгээр сард гурван барилдаантай

Хуучирсан мэдээ: 2012.11.08-нд нийтлэгдсэн

Арваннэгдүгээр сард гурван барилдаантай

Энэ сарын хувьд бөх сонирхогчдыг гурван ч сонирхолтой барилдаан хүлээж байна. Хамгийн эхнийх нь энэ сарын 11-нд болох юм. Улсын начин цолтнуудад хүндэтгэл үзүүлэх уг барилдааныг “Ситико аудит” компанийн 15 жилийн нэрэмжит болгон зохион байгуулж байгаа аж. Үүнд улс, аймгийн алдар цолтой 224 хүчтэн барилдана. Тэгвэл үүнээс хоёр хоногийн дараа буюу энэ сарын 13-нд их эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн барилдаан болох юм. Үүнд улс, аймгийн алдар цолтой 256 бөх зодоглоно. Уг барилдааныг манай улс анх удаа зохион байгуулж байна. Энэ сарын сүүлчийн барилдаан 26-нд болох бөгөөд энэ нь улс тунхагласны өдөрт зориулсан 256 барилдааныг Төрийн ёслолын албатай хамтран зохион байгуулах юм байна.

Т.МАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж