Миллс Австралийн шилдэг тоглогчоор тодорлоо

Хуучирсан мэдээ: 2011.04.05-нд нийтлэгдсэн

Миллс Австралийн шилдэг тоглогчоор тодорлоо

Хойд Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны “Портлэнд Трейл Блейзерс” багийн хамгаалагч Патрик Миллс Австралийн 2010 оны шилдэг олон улсын тоглогчоор шалгарчээ. Тэрбээр энэхүү шагналыг хоёр дахь удаагаа хүртэж байгаа юм. 2008 онд Гейз шагнал хүртэж байсан тэрбээр өнгөрсөн жилийн дэлхийн аваргад шигшээ багийнхаа тоглогчид дундаас хамгийн өндөр буюу 13,8 оноо, дөрвөн оновчтой дамжуулалтыг дунджилж байсан нь түүнд энэхүү шагнал очих гол үндэс нь болжээ.

Мягмар гаригт шагналыг эзнийг зарласан бөгөөд Миллс энэ шагналын төлөө олон улсын тоглолтуудад оролцсон бусад шигшээ багийнхаа нөхөдтэй өрсөлдөж, ялсан нь энэ аж. Энэхүү шагналыг Австралийн сагсан бөмбөгийн түүхэнд үнэтэй хувь нэмэр оруулсан Гейзийн гэр бүлийн нэрээр нэрлэсэн юм байна.

Эцэг, хүү Линдсей болон Андрью Гейз нарын эцэг Гейз нь Австралийн шигшээ багийн дасгалжуулагчаар олон жилийн турш ажилласан бол Андрью Гейз таван удаа олимпийн наадамд оролцож байжээ. Түүнээс гадна Андрью Гейз АНУ-ын коллежийн сагсан бөмбөгийн Сетон Холл багт хүчин зүтгэж, 1989 оны шигшээ тоглолтод багийн хамтаар шалгарч байсан ч тухайн үеийн Мичиганы багт нэмэлт цагт хожигдож байжээ.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж