БШУ-ны салбарынхан шинэчлэлийн бодлоготой танилцав

Хуучирсан мэдээ: 2012.11.08-нд нийтлэгдсэн

БШУ-ны салбарынхан шинэчлэлийн бодлоготой танилцав

Шинэчлэлийн Засгийн газрын“Эрдэм боловсролтой монгол хүн” хөтөлбөрт   боловсрол, шинжлэх ухааны салбарын чанарын шинэчлэлээр “сурагч, оюутан, багш, хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх бодлого хэрэгжүүлж, тогтолцооны шинэчлэл хийх”, “Боловсролын чанар, хүртээмж, өрсөлдөх чадварыг сайжруулах насан туршийн боловсролын  тогтолцоог бүрдүүлэх”, “шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааны чанар, үр өгөөжийг дээшлүүлэх”, “Боловсрол, шинжлэх ухааны салбарын менежмент, эдийн засаг санхүү хөрөнгө оруулалтын бодлогыг шинэчлэх” гэсэн тэргүүлэх дөрвөн чиглэлийн  ажлыг хийхээр тусгасан билээ.  Энэхүү бодлогын шинэчлэлийн хөтөлбөрийг БШУЯ-ны  Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр өчигдөр салбарынхандаа танилцууллаа. Уг арга хэмжээнд БШУЯ, түүний харъяа байгууллагын 250 орчим хүн оролцсон  юм.  Чанарын шинэчлэлийн бодлогыг БШУЯ, харъяа байгууллагуудын бүрэлдэхүүн хоёр сарын турш салбарынхаа бүх түвшинд, судалгаа, үнэлгээ хийсний үндсэн дээр тодорхойлон гаргасан байна.

 Боловсролын салбарын шинэчлэлийн бодлогыг  харъяа байгууллагын удирдлага, орон нутаг, сургууль цэцэрлэгүүд өөрийн онцлог давуу талд суурилан хэрхэн амжилттай хэрэгжүүлэх вэ гэдгээ  энэ сарын 10-ны өдөр хэлэлцэх юм.  Олон нийт,  эцэг, эхийн төлөөллийг хамруулсан тус хэлэлцүүлгээс БШУ-ны  салбарынхны хийх ажлын төлөвлөгөө улам тодорхой болох юм.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж