Монголын улс төр дэх эрсдэл юу вэ

Хуучирсан мэдээ: 2011.04.05-нд нийтлэгдсэн

Монголын улс төр дэх эрсдэл юу вэ

Далайд гарцгүй, алс­лагд­­сан Монгол орон. Ашигт малтмалын асар их баялагтай энэ орон уул уурхайн салбар дахь гадаадын хөрөнгө оруу­лалтад түшиглэн жижигхэн эдийн засгаа хөгжүүлэхийг зорьж байгаа юм.
“Rio Tinto”,  “Peabody Energy” зэрэг уул уурхайн аварга  компаниуд  гол хөрөнгө оруулалтаа оруулаад эхэлсэн. Ажиглагчид  Монголын эдийн засаг богино хугацаанд хурдацтай хөгжинө гэж таамаглаж байна.
Монгол Улс тэрбумаар тоологдох нөөцтэй, дэлхий дээрх хамгийн том орд газарт тооцогдож буй “Тавантолгой”-г ашиглалтад оруулж, эрчим хүчний зах зээлд өрсөлдөхөөр зорьж байна. Дэлхийн зэсийн хамгийн том үйлдвэрлэгч Чилийн дараа орох, зургаан тэрбум ам.долларын “Оюу толгой” төслийг 2013 оноос Торонтод бүртгэлтэй “Ivanhoe Mines” , “Rio Tinto” болон Монголын Засгийн газар хамтран хэрэгжүүлж эхлэх юм.
Хуучин Зөвлөлт холбоот улс задарсны дараа Монголын хувьд эдийн засгаа хөл дээр нь босгох хамгийн чухал байсан. Гадаадын хөрөнгө оруулагчид энэ орны Засгийн газар Орос, Хятад хэмээх хоёр том хөршийнхөө  геополитикийн дарамтад оролгүй, эдийн засаг, улс төрийн тогтвортой байдлыг хангаж чадах эсэхийг ажиглаж байна.
 
Монголын улс төр дэх тогтворгүй байдал

Гадаадын хөрөнгө оруу­лагч­дад саад болох зүйл нь Монголын Засгийн газрын олон ааш. “Оюутолгой”-н хэлэл­­­­­цээр зургаан жил  үргэл­жилсэн нь улс төр, хуулийн тодорхойгүй нөхцөл байдал, эзэмшлийн нэхэмжлэл, уул уурхайн гэнэтийн ашгийн тат­вар зэргээс шалтгаалсан.  Засгийн газрын тэргүүн солиг­дох бүрд популистуудын хоо­сон  яриа  өмнөх Засгийн газ­рынхаа хийснийг үгүйсгэж, өөрч­лөх гэдэг нь хөрөнгө оруу­лагчдын санааг зовоодог өөр нэг зүйл юм.
Монголын улс төрийн намууд сул дорой, чадвар муу гэж ажиглагчид байнга анхааруулдаг. Коррупци энэ орны хамгийн ноцтой асуудал. “Transparency International”-аас гаргасан судалгаагаар  авлигад хамгийн их идэгд­сэн орнуудаас  Монгол 2008 онд 102 дугаарт бичигдэж байсан бол 2009 онд 120 дугаарт, 2010 онд 116 дугаарт бичигджээ.  Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга Б.Хурцыг Лондоноос баривчилсан нь Монголын улс төр том хэрэгт хутгалдсаныг харуулсан. Өнгөрсөн хоёр­дугаар сарын сүүлээр Улаан­баатар дахь Британийн Эл­чин сайдын яамны гадаа хэ­дэн зуун хүн оролцсон эсэр­­гүүцлийн жагсаал болж, “Rio Tinto” зэрэг группын үйл ажиллагааг зогсоохыг шаардаж байсан юм. Өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж байгаль хамгаа­лах тухай хуулийг чангатгах хүртэл ашигт малтмалын олборлолтын лиценз олгохыг түр зогсоосон юм. Хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай ерөнхийлөгч авч хэлэлцсэн боловч эцсийн шийдвэр одоо болтол гараагүй байгаа юм. Энэ алхам нь өмнө нь гэрээ байгуулсан уул уурхайн төслүүдэд хамааралгүй боловч Монголд бизнес эрхлэхэд эрсдэл авчирч байгаа юм. Өнгөрсөн арваннэгдүгээр сард Эрдэс баялаг, эрчим хүчний сайд алтны хайгуулын 254 лицензийг цуцалж, 1,700 лицензийг ой, усны тухай хуулийг зөрчсөн гэж үзсэн юм.  

Хятадын хамаарал, Оросын үүрэг

Хятад тус орны  эдийн за­­­­­­­­­­сагт хэдийн ноёрх­лоо тог­тоосон. Монголын экспортын бараа бүтээгдэхүү­ний  84 ху­вийг Хятадын эзэмшилд бай­даг.  Монголын түүхий эд, нүүр­­сийг  худалдах батал­гаа­тай зах зээлийг Хятад санал болгосон. Гэвч Монгол түүхий эдийг Хятадын зах зээлд шууд хүргэх төмөр зам тавихын оронд Сайншандад барьж буй аж үйлдвэрийн цогцолбороор дамжуулан, Орос, Номхон да­лайн зүүн эрэг рүү тээвэрлэх юм.  
Монголын эдийн засаг дахь Хятадын ноёрхол Мон­голын элитүүдийг хойд хөрш рүүгээ хандахад хүргэж байгаа аж. Гэвч Хятадууд энэ алхмаасаа ухрахгүй бололтой.  Монголын гадаад худалдаа, эдийн засагт Хятадын үүрэг их. Тиймээс хаана, хэрхэн төмөр зам, барилга барихыг тэднээс илүү сайн мэдэх нь үгүй.  

Эх сурвалж: Minegoliaindependentmedia.com
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж