”Хайгуулийн тусгай зөвшөөрөл олгохгүй байгаа” гэв

Хуучирсан мэдээ: 2012.11.08-нд нийтлэгдсэн

”Хайгуулийн тусгай зөвшөөрөл олгохгүй байгаа” гэв

Ерөнхий
сайд  Н.Алтанхуяг Хэнтий аймгийн удирдлага болон орон нутгийн холбогдох
албаныхантай уулзалт хийжээ. Уулзалтад аймгийн Засаг дарга
Ч.Эрдэнэбаатар, ИТХ-ын дарга Ц.Лхагвасүрэн, холбогдох агентлаг, нэгжийн
удирдлагууд бо­лон тус нутгаас УИХ-д сонгогдсон УИХ-ын гишүүн
Б.Бат-Эрдэнэ, Б.Га­рамгайбаатар нар оролцсон юм. Аймгийн хэмжээнд
хэрэгжүүлж буй цаг үеийн ажлаа Засаг дарга Ч.Эрдэнэбаатар уулзалтын
эхэнд тоймлон танилцуулсан. Хэнтий айм­гийн санхүү, эдийн засгийн
үзүү­­лэл­түүд сүүлийн жилүүдэд тогт­вортой дээшилж байгаа аж.
Ту­хайл­бал, 2009 оноос эхлэн орон нутгийн төс­вийг биеэ даан
санхүүжүүлж, 2008-2011 онд орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөөг 111
хувь хүр­тэл давуулан биелүүлжээ. Энэ оны есдүгээр сарын байдлаар орон
нутгийн төсөвт 6.4 тэрбум төгрөг төвлөрүүлээд байгаа аж. Хэнтий аймагт
2009-2012 онд нийт 120 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгджээ. Дэд
бүтэц, зам барилгын салбарт энд сүүлийн гурван жилд хөрөнгө оруулалт
тогтмол нэмэгдэж, энэ хэрээр бүтээн байгуулалтын ажил идэвхтэй өрнөж
байгаа юм байна. Тухайлбал, Өндөрхаан хотыг тэлэх, шинэ суурьшлын бүс
байгуулах далайцтай ажлыг санаачилж, “Шинэ Өндөрхаан” төсөл эхлүүлээд
байгаа юм байна. Төслийн хүрээнд 720 айлын орон сууц, 640 хүүхдийн
сургууль, 100 хүүхдийн цэцэрлэг, үйлчилгээний төв, багийн төв, өрхийн
эмнэлэг зэргийг бүтээн босгох бололцоотой аж. Үүнээс өнөөдрийн байдлаар
“Шинэ Өндөрхаан” төслийн ажлын эхлэл хатуу хучилттай замыг өнгөрсөн онд
барьж дуусгаж, 180 айлын орон сууцны барилгыг барьж эхэлжээ.  Зам,
барилга бүтээн бай­гуулалтын салбарт голлох хөрөнгө оруулалт оруулж,
үүнээс гадна бо­ловсрол соёлын салбарт 23 тэр­бум, эрүүл мэндийн салбарт
8.5 тэрбум төгрөг зарцуулж, хэд хэдэн том бүтээн байгуулалт хийснийг
Засаг дарга онцолсон. Замын то­моохон ажлын тухайд, Өндөрхаан-Чойбалсан
чиглэлийн 193 км замын барилгын ажлыг үргэлжлүүлж, айм­гийн төвд
асфальтбетон ху­чилт­тай 7.6км автозам барьж, гэ­рэл­түүлэг чимэглэлийн
хамт бү­рэн тохижуулжээ. Иргэдийг орон сууцжуулах ажлын хүрээнд
Өндөр­хаан хотод 174 айлын орон сууц барьж байгаа. Эдгээрт “Тулга
конст­ракшн” ХХК-ийн барьж буй 72 айлын, ОССК-ийн захиалгатай 30 айлын,
“Талын язгууртан” ХХК-ийн барьж байгаа 60 айлын, “Хангарьд” ХХК-ийн
барьж буй 12 айлын орон сууцны барилга багтсан юм. Эдгээр барилгын ажил
одоогоор 70-90%-ийн гүйцэтгэлтэй байна. Өндөрхаан хотод гэр хорооллын 50
айлыг цэвэр, бохир ус, дулааны төвлөрсөн шугамд холбох 580 метр
инженерийн шугам тавьж байна. Эхний ээлжинд 10 айлыг төвлөрсөн шугамд
холбон халаалт, цэвэр усны шугамыг ашиглалтад оруулжээ. Мөн жижиг, дунд
үйлдвэрлэл сэргэснийг аймгийн удирдллагууд онцлон тэм­дэглэж байв.
Засгийн газраас сум бүрт хөгжлийн сан байгуулж, хүн амын тооноос нь
хамааруулан 50-265 сая төгрөг хуваарилан өгч байгаа юм байна. Энэ
хөрөнгөөр 2009-2011 онд аймгийн хэмжээнд нийт 1593 төсөлд 6161.9 сая
төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн дэмжлэг үзүүлжээ.

Хэнтий аймагт
шинээр бай­гуулагдсан зарим үйлдвэрээс дурьд­вал, хоногт хоёр тонн сүү
боловс­руулах хүчин чадалтай “Өндөрхаан сүү” ОНӨҮГ-ын сүүний үйлдвэр,
хоногт 120 бод, 250-300 бог нядалж хагас боловсруулах хүчин чадалтай
махны анхан шатны боловсруулалт хийх үйлдвэр, гурилын үйлдвэр, гутлын
үйлдвэр зэргийг дурьдлаа. Мөн мах, түүхий эдийн төвлөрсөн цэг
байгуулахаар түүхий эдийн есөн агуулах, 300 тонн мах хадгалах
багтаамжтай хөлдөөгч зоорь хоё­рыг ашиглалтад оруулжээ. 2009-2012 онд 11
цэцэрлэгийн барилга ши­нээр барьж, хүчин чадлыг 900 га­руй суудлаар
нэмэгдүүлсэн бай­на. Ингэснээр тус аймагт одоо ерөн­хий боловсролын 26
сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлийн 2 төв, 32 цэцэрлэг ажиллаж
байна.Эрүүл мэндийн салбарт хийсэн ажлаас нь дурдвал 2008-2012 онд
зургаан эмнэлэг шинээр барьж, долоон эмнэлэгт их засвар хийсэн байна.
Одоо сумын эмнэлгүүдийн 71 хувь нь эмчийн байртай, 85 хувь нь эмнэлгийн
зориулалттай байртай болж, багаж төхөөрөмжийн хангалт 87 хувьд хүрчээ.
Мөн аймгийн ИТХ-ийн шийдвэрээр 2012 оноос аймгийн нутаг дэвсгэрт
хайгуулийн тусгай зөвшөөрөл олгохгүй болсон байна. Аймгийн удирдлагаас
танилцуулсан дээрх мэдээллүүдтэй холбогдуулан Ерөнхий сайд зарим чухал
асуудлаар чиглэл өгч, Шинэчлэлийн Засгийн газрын бодлогод туссан
асуудлуудыг тайлбарласан юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон
нийттэй харилцах албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж