“Пенгвинс” Гиббонсыг багтаа элсүүллээ

Хуучирсан мэдээ: 2011.04.05-нд нийтлэгдсэн

“Пенгвинс” Гиббонсыг багтаа элсүүллээ

NHL-ийн “Питтсбург Пенгвинс” баг плей-оффт шалгарсан хэдий ч тэдний супер од тоглогч Сидней Кросби гэмтлээс хэзээ эргэн ирж, багтайгаа нэгдэх нь одоог хүртэл тодорхойгүй байгаа юм. Гэвч тэд шалгарсан л бол ялалтын төлөө зүтгэх ёстой. Ингэхийн тулд тэдний довтолгоооны бүрэлдэхүүн сайн байх шаардлагатай. Гэвч гоол болон онооны лидер нь гэмтэлтэй байгаа энэ мөчид чөлөөт агент довтлогч Брайн Гиббонстой хоёр жилийн гэрээ байгуулжээ. Бостон коллежид сүүлийн улиралдаа тоглож байсан Гиббонс нийт 39 тоглолтод 18 гоол, 51 оноо авсан, “Ийглс” багийн хоёрдугаар ахлагч, All-Hockey East хоёрдугаар багийн бүрэлдэхүүнд багтсан коллежийн шилдэг тоглогчдын нэг юм.

Гиббонс “Ийглс” багийн хамтаар 2008, 2010 онд Коллежийн аварга багаар шалгарсан. Энэ хугацаанд тэрбээр Бостон коллежийн багийн бүрэлдэхүүнд нийт 160 тоглолт хийхдээ 56 гоол, 108 оновчтой дамжуулалт, 160 оноо авчирчээ.

“Питтсбург Пенгвинс” баг одоогоор 100 оноотой бүсийнхээ дөрөвдүгээр байрт бичигдэж байгаа. Үлдсэн гурван тоглолтдоо хожигдохгүй бол байраа ахиулах боломжтой юм. Тэд Монголын цагаар маргааш өглөө “Нью-Жерси Девилс” багийг талбайдаа хүлээн авч, тоглоно.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж