“Номын баяр” үргэлжилнэ

Хуучирсан мэдээ: 2012.11.08-нд нийтлэгдсэн

“Номын баяр” үргэлжилнэ

Улаанбаатар бизнес хөгжлийн төвд “Номын баяр-2012” өчигдөр нээлтээ хийлээ. Номын баярын хүрээнд өнөөдөр “Сэтгэшгүй” эмнэлгийн эмч С.Хүрэлбаатар таван номынхоо танилцуулга, нээлтийг хийх аж. Тэрбээр анагаах ухаан болоод ховсын шинжлэх ухааны “Монгол ховс, био орон зайн өвчлөл” номоо “Монгол дахь ховс” нэртэйгээр герман хэл дээр хэвлүүлсэн бөгөөд саяхан Франкфуртын 64 дэх номын баярт урилгаар оролцоод иржээ.  Тус ном Швейцарь, Герман, Австрийн зах зээл дээр худалдаалагдаж байгаа аж. Харин өнөөдөр “Сэтгэшгүй” эмнэлгийн эмч С.Хүрэлбаатар  “Ярилцлага, нийтлэл, “Дурлалын өшөө авалт”, “Биеэ үнэлэхийн ухаан”, “Дурлал үгүй хайр”, “Монгол ховс, био орон зайн өвчлөл” зэрэг таван номоо уншигчдад танилцуулах юм байна.

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж