Ганад их дэлгүүрийн барилга нуржээ

Хуучирсан мэдээ: 2012.11.08-нд нийтлэгдсэн

Ганад их дэлгүүрийн барилга нуржээ

Ганын нийслэл Аккра хотод өчигдөр “Melcom Ltd”-ийн түрээсээр үйл ажиллагаа явуулж байсан их дэлгүүрийн дөрвөн давхар барилга нурсан байна. Үүний улмаас дөрвөн хүн нас барж, олон хүн барилгын нурангид дарагджээ. Аврах албаныхан барилгын нурангин дороос 42 хүнийг аварч гаргаад байгаа бөгөөд аврах ажиллагааг өнгөрсөн шөнө ч үргэлжлүүлэн хийсэн байна. Ганын албаныхны мэдээлснээр их дэлгүүрийн барилгын нуранги дор арав гаруй хүнийг гаргаж авч чадаагүй байна. 

Цагдаа нар их дэлгүүрийн барилга юуны улмаас нурсан болох алтгааныг тодруулахаар хэргийн газар ажиллаж байгаа ч зарим эх сурвалжууд барилгын чанар муу байсан гэдгийг онцолж байна. Харин хотын дарга Альфред Окое Вандерпуйже тус их дэлгүүрийн барилгыг зөвшөөрөлгүй баригдсан гээд барилгын эзнийг тодруулж, байцаалт авахыг үүрэгдсэн байна.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж