ДОХ-ын халдварын тохиолдол 116-д хүрлээ

Хуучирсан мэдээ: 2012.11.07-нд нийтлэгдсэн

ДОХ-ын халдварын тохиолдол 116-д хүрлээ

ХДХВ-ийн халдварын 116 дахь тохиолдол бүртгэгджээ. ХӨСҮТ-д  өнгөрөгч аравдугаар сарын 26-ны өдөр идэвхтэй тандалтын хүрээнд шинжилгээ өгсөн үйлчлүүлэгчийн сорьцонд хийсэн шинжилгээгээр халдвар илэрч, онош нь батлагджээ. ХӨСҮТ-ийн бидэнд өгсөн мэдээллээр 116 дахь тохиолдол 25-29 настай, эрэгтэй хүнд илэрсэн байна. Одоогоор өвчтөний биеийн байдал сайн байгаа бөгөөд эмнэлгийн хяналтанд байгаа аж. Дашрамд дурьдахад Монгол Улсад анх энэ өвчний тохиолдол 1992 онд бүртгэгдэж байсан билээ.

Б.СҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж