
Энэ дүрслэлийн өгөгдлийг эрдэмтэд хиймэл дагуулын таталцлын хүчний судалгааны материалуудыг ашиглан тооцон гаргасан байна. Хиймэл дагуулд дэлхийн таталцлын орон зайг хэмжих өндөр мэдрэмж бүхий аппарат суурилуулсан аж.
Хиймэл дагуулын хэмжсэн өгөгдлийг эрдэмтэд гурван хэмжээст хэлбэрт шилжүүлэн тооцоолжээ. Мөн уг өгөгдлүүдийг дэлхийн газрын зургийг далайн илүү нарийн хил хязгаартай бүтээхэд ашиглаж болно гэж эрдэмтэд үзэж байгаа юм.
Дэлхийн бодит хэлбэр нь одоо бидний төсөөлдөг 19-р зууны үед математикч Гауссын тооцоолсон дэлхийн математик хэлбэрээс огт өөр болж байна.
Н.Тунгалаг